Бага боловсролын Зөвлөх зэрэгтэй багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгээс 2022-2023 оны хичээлийн жилд санаачлан Сүхбаатар аймгийн 1-5-р ангийн сурагчдын дунд “ Уншъя сэтгэе хөгжье” ойлгон унших чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг 2дахь жилдээ зохион байгуулж, үр дүнгийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг амжилттай хөтлөн явуулж, шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

“ Уншъя сэтгэе хөгжье” ойлгон унших чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаанд : 1-р ангийн 46 бүлгийн 1379 суралцагч

2-р ангийн 49 бүлгийн 1399 суралцагч

3-р ангийн 49 бүлгийн 1351 суралцагч

4-р ангийн 50 бүлгийн 1699 суралцагч

5-р ангийн 44 бүлгийн 1318 суралцагч, давхардсан тоогоор 17903 суралцагч буюу 95.7% нь хамрагдаж 1-р анги 70%, 2-р анги 68%, 3-р анги 60%, 4-р анги-65%, 5-р анги -62% үнэлэгдсэн нь гарааны үнэлгээнээс 10%-аар, уншсан үгийн дундаж 6 үгээр ахисан нь сурагчдын уншаад ойлгох, өөрийн санаагаа илэрхийлэн бичих, хурдан унших чадварт ахиц гарсан үр дүнг үзүүллээ.

Оношлогооны сэдвүүдийг зөвлөх зэрэгтэй багш М.Алтансувд, Ш.Өлзийсайхан, Д.Урантуяа , Г.Тунгалаг нар блюпринтийн дагуу боловсруулж , “Төлөвлөх – Хэрэгжүүлэх – Үнэлэх – Хөгжүүлэх” гэсэн зарчмаар “Суралцагчдын ойлгон унших чадварыг хөгжүүлнэ” гэсэн зорилго тавьж багшлахуй болон суралцахуйд гарсан бэрхшээл, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хамтран шийдэж, хамтдаа хөгжиж байна.

Энэ хэлэлцүүлгийн үеэр 2023-2024 оны хичээлийн жилд Бага боловсролд хэрэгжсэн EDUTEN, PEORSON, CTEM хөтөлбөрийн хэрэгжилт, улсын шалгалтын дүн мэдээгээ харьцуулан ололт амжилтаа дүгнэж , хичээлийн жилийн хаалтаа хийлээ.

Бидний үйл ажиллагааг дэмжин, үнэлгээг сургуулийн түвшинд шударга, хариуцлагатай зохион байгуулсан сургалтын менежерүүд, үнэлгээний багийн гишүүддээ , бага боловсролын эх хэлний суурийг амжилттай сайн тавьж байгаа бага ангийн багш нартаа баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе!

МУ-ын Зөвлөх багш Д.Урантуяа, Г.Тунгалаг, М.Алтансувд, Ш.Өлзийсайхан. , мэргэжлийн хөгжлийн бүлгийн чиглүүлэгч БШУГ-ын мэргэжилтэн Ү.Ариунцэцэг