Сүхбаатар аймаг нь 1942 онд Дорнод, Хэнтий аймгаас тасарч “ЖАВХЛАНТ ШАРГА АЙМАГ” нэртэйгээр байгуулагдахад аймгийн яам /захиргаа/ нь 5 хэлтэстэй байсны нэг нь ГЭГЭЭРЛИЙН ХЭЛТЭС байжээ. Харин сургууль, багш нарын хичээл, сургалт, заах аргад зөвлөн тусалдаг, хянаж шалгадаг байгууллага болох “СУРГАЛТ ЗААХ АРГЫН КАБИНЕТ”-ийг Аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1959 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар захирамжаар байгуулжээ.
- 1959 – 1970 он Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет
- 1970 – 1980 он Сургалт заах аргын кабинет
- 1983 – 1994 он Судалгаа арга зүйн төв
- 1994 – 1997 он Боловсрол, хяналтын төв
- 1997 – 2003 он Боловсрол, соёлын төв
- 2003 – 2013 он Боловсрол, соёлын газар
- 2013 – 2015 он Боловсролын газар
- 2015 – 2017 он Боловсрол, соёлын газар
- 2017 – 2022 он Боловсрол, соёл урлагийн газар
- 2022 оноос Боловсрол, шинжлэх ухааны газар нэртэйгээр үйл жиллагаагаа явуулж байна.
