Хөтөлбөрт 11-р ангийн 30 суралцагч хамрагдсан бөгөөд тэд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ харилцаа манлайлал, өөрийгөө илэрхийлэх, илтгэх урлаг зэрэг ур чадваруудаа илүүтэй хөгжүүлж олон төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тэд Сүхбаатар аймагт анх удаа өсвөр насны сурагчдад зориулагдсан “ODxBarun-Urt” хэмээх арга хэмжээг Англи хэл дээр зохион байгуулж өөрсдийн гэсэн брэндийг бий болгоод байна. Уг арга хэмжээ нь 100 хувь Англи хэл дээр зохион байгуулагдсан бөгөөд үе тэнгийнхэн болон дүү нартаа Англи хэл сурах, Англи хэл дээр чөлөөтэй ярьж илтгэх ур чадварт суралцах хүсэл тэмүүллийг төрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээг ЕБС-ийн ахлах ангийн 100 гаруй суралцагч ирж сонирхсон байна.
Мөн Томүжин академитай хамтран “АНУ-ын их дээд сургуулиудын өргөдлийн систем” сэдвийн хүрээнд “Tomujin is talking” арга хэмжээг зохион байгуулж Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 250 суралцагчдад мэдээлэл өгсөн зэрэг үе тэнгийнхэндээ нөлөөлөх олон арга хэмжээг зохион байгууллаа.

