Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг аймгийн хэмжээнд цаг үеийн нөхцлөөс шалтгаалан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 2024 оны 1-р сарын 24-27 ны өдрүүдэд 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Тус олимпиадын үеэр Америк улсад ажиллаж амьдардаг Сүхбаатар аймгийн харьяат Д.Одончимэгийн ирүүлсэн хандивын 800 гаруй номыг Баруун-Урт сумын 1,2,3,4-р сургууль, Түмэнцогт, Онгон сумдын сургуулийн англи хэлний багш нарт гардуулж өглөө.