Сүхбаатар аймагт 2024 оны Улсын олимпиадын II даваа амжилттай болж, өндөрлөлөө. Багш, сурагчдын оюуны хөдөлмөр, хичээл зүтгэлийг хөхүүлэн дэмжиж, урамшуулсан Монгол Улсын Гавъяат багш Д.Доржготов /физик/, Ш.Оюун /газар зүй/ Баруун-Урт сумын ИНХ-ын дарга Ж.Батсуурь /хими/нартаа талархал илэрхийлье. Мөн МУГБ Ш.Чулуунбор, Ш.Борчулуун, ахмад багш Д.Шараа, Н.Жүгдэрнамжил нарын гэр бүл үр хүүхдүүд монгол бичиг, эх хэл, бага ангийн багш нарын, техник технологийн олимпиадыг ивээн тэтгэдэг уламжлалтай билээ.
Эрдэм юуныг эрхэмлэн дээдлэгч та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


Боловсрол, шинжлэх ухааны газар

