БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН
Байгууллагын дотоод хяналтын ажлын хэсгийн 2022 оны төлөвлөгөөнд 4 чиглэл 14 шалгуурыг тусган салбарын хэмжээнд хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, даргын тушаал, байгууллагын дотоод журам, менежмент, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн болон эрүүл мэндийн аюулгүй байдал, санхүү өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, байгууллагын ажиллагсадын санал хүсэлтийг шийдвэрлэж буй байдал, сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлт, өмнөх дотоод хяналтын шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд тус тус хяналт шалгалт хийж ажиллалаа.
Нэг. Хууль тогтоомж Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, тогтоосон эрх зүйн акт, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихад.
- Цалин хөлс, албан тушаалын зэрэглэл нэмэгдүүлэхтэй холбогдсон тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихад:
- Монгол улсын их хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн мэргэжилтэн М.Энэбиш ,Ж.Оюунтунгалаг, Т.Баатарсүх нарт дэс түшмэлийн тэргүүн Аймгийн Засаг даргын 2022 оны Б/01 тоот захирамжаар зэрэг дэвийг олгохоор шийдвэрлэсний дагуу цалингийн нэмэгдэл урамшууллыг олгож байна. , С.Батбаяр, Г.Мөнхзул нарт дэс түшмэлийн дөтгөөр зэрэг олгох хүсэлтийг илгээгээд байна.
2022 онд үр дүнгийн урамшууллыг 4 удаа 26399,28 мянган төгрөг, ур чадварын нэмэгдэл 8122,1 мян.төг, Байгууллагын 4 ажилчдын хүүхэд, гэр бүлд эмчилгээнд дотоод журманд заагдсаны дагуу 1280000 төгрөгийн буцалтгүй тусламж, ахмад ажилтнуудад тусламж 434,8 мян.төг шинээр төрсөн болон байгууллагын ААХ-дын 12-р анги төгссөн хүүхдүүдэд 100,0 мян.төг,салбарын шагнал авсан 3 мэргэжилтэнд нийт 300,0 мян.төгрөгний дэмжлэг тусламжийг тус тус үзүүллээ. 2022 оны 3,4-р улирлын ажлыг дүгнэн зохих урамшууллыг олг0сон байна.
Цалин хөлс, албан тушаалын зэрэглэл нэмэгдүүлэхтэй холбогдсон тогтоол, шийдвэрийн хэрэгжүүлхэдээ зохих дүрэм журмыг баримтлан байгууллагын ажилтан албан хаагчдын санал хүсэлтэд үндэслэн, ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шат дараатай нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажилласан байна. Үр дүнг улирал тутам дүгнэж байгаа нь сайшаалтай Өөр зөрчил, дутагдал илэрсэнгүй.
- Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг сайн баримтлан ажиллаж байна. Дотоод журам болон ёс зүйн дүрмийг зөрчсөн албан хаагч байхгүй.
- БШУГ-ын дотоод хяналтын ажлын хэсэг нь 2022 онд Байгууллагын үйл ажиллагаанд 4 чиглэл 14 зүйлийн дагуу хяналтыг явуулахаар төлөвлөж жилийн эцсийн байдлаар 14 зүйлийн дагуу хяналт хийж 97%-тай үнэлж, зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилласан .
- 2022 оны байдлаар “su.meds.gov.mn” вэб хуудас, байгууллагын facebook.com/su.edu.mn/ пэйж хуудас, Боловсрол, удирдах ажилтнуудын СҮ-БСУА цахим группээр байгууллагын үйл ажиллагааг ил тод мэдээлж хэвшсэн байна. БШУГ-ын дарга, боловсролын бодлого, үйл ажиллагааны зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд 33 сургалт, 21 хэлэлцүүлэг, 49 цахим сургалт зохион байгуулж, мэргэжлийн бүлгээрээ дамжуулан 304 мэдээ мэдээлэл, 165 зөвлөмж хүргэжээ. Удирдах ажилтны группээр 244 мэдээлэл, 80 зөвлөмж, 39 албан бичиг, 51 удирдамж хүргүүлж ажилласан байна.
Мөн олон нийт рүү чиглэсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг Сүхбаатар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /www.facebook.com/100859266080199/ пэйж хуудсаар 360 гаруй төрлийн мэдээлэл хүргэсэн.
Аймгийн төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем, “https://erp.e-mongolia.mn/” системд нэгдэж “Төрийн байгууллагын цахим шуудан үйлчилгээ” буюу байгууллагын ИМЭЙЛ /https://www.email.gov.mn/ хаягтай болж албан хаагчид өдөр бүр нэвтэрч ашиглалтыг сайжруулах ажлыг эхлүүлээд байна
Нэгтгэн дүгнэхэд байгууллага дээр хууль тогтоомж шийдвэрийн хэрэгжилт түүнд тавьж буй хяналт, мэдээ мэдээллээр хангаж буй байдал сайн байна. Зөрчил дутагдал байхгүй.
Хоёр. Бүтээгдэхүүний үйл ажиллагааны чанарт тавих хяналт тавихад
- Ажилчдын бичиг баримт боловсруулалтад хяналт тавихад
Байгууллагын бодлогын баримт бичигт дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсэг хагас бүтэн жилээр дотоод хяналт хийж, дүгнэлт зөвлөмж өгч ажилладаг. Зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг тооцдог учир ажилчдын баримт бичгийн боловсруулалт, эмх цэгц сайн байна.
Байгууллагад ирсэн явсан бичиг, өргөдөл, гомдлын барагдуулалтад хяналт тавихад:
- Иргэд болон харилцагч бусад байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг бичиг хэргийн ажилтан хүлээн авч байгууллагын удирдлагад танилцуулан тухай бүр шийдвэрлүүлэн ажилладаг . Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт-2, өөр ажилд шилжсэн -2, 5 жилийн болон өндөр настаны тэтгэмж хүссэн 348, Баруун-Урт сумын сургуулиудад шилжэн ирсэн 95 сурагч, Байгууллагын удирдлагаас чөлөө хүссэн 5, Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тодорхойлолт -20, нийт 472 хүсэлт болон өргөдлийг тухайн албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн .
- Мөн улирал бүр аймгийн засаг даргын тамгын газарт өргөдөл гомдлын мэдээ өгдөг. Боловсролын газрын нээлттэй утас 70518487, 94449265 утсаар мэдээллийг авч, зөвлөгөө өгч ажиллаж байна.
- Ирсэн явсан бичгийн бүртгэлжүүлэлт сайн, өргөдөл гомдлыг тухай бүр богино хугацаанд шийдвэрлэж ажилласан байна. Явж байгаа бичиг баримтад хяналт тавихад стандартын дагуу холбогдох эрхзүйн актад тулгуурлан зөв төлөвлөсөн байна. Хяналт хийх явцад ирсэн явсан бичгийн маягтад хүлээн авсан хүний гарын үсгийг тогтмол зуруулаагүй, ирсэн бичгийг эх хувиар нь архивлаж үлдээгүй, ихэвчлэн тухайн цохсон албан хаагчид эх хувиар өгсөн зөрчил дутагдал илэрснийг жилийн эцсийн байдлаар засан сайжрууллаа.
Гурав. Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал, эрсдлийн чиглэлээр төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналтыг улирал тутамд хийлээ.
- Байгууллагын хэмжээнд аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дүрэмд нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангаж ажиллаж байна.
- Албан хаагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ, БШУГ-ын үндсэн чиг үүргийн талаарх алба хаагчдын үнэлгээ, Хууль ёсны зарчмын хэрэгжилтэд алба хаагчдын өгсөн үнэлгээ, Хүний нөөцийн бодлогын талаарх алба хаагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ, Байгууллагын соёл, алба хаагчийн ёс зүй, Удирдлагын манлайлал, Алба хаагчийн баталгаа, Дэвшүүлэх санал гэсэн ерөнхий 8 чиглэл, 26 асуулгаар авсан. Нийт ажиллагсадын 93.3% буюу 14 хүн хамрагдсан. / Сэтгэл ханамжтай-62%, дунд зэрэг-34%, сэтгэл ханамжгүй-4%/ , санал асуулгийн үр дүнгийн мөрөөр 2023 оны үйл ажиллагаанд тусган ажиллана.
- Дотоод хяналтын шалгалтаар байгууллагын гадна довжоо хагарч эвдэрсэнийг 7 сард битүү цементлэж , гэрэлтүүлэгийг нэмэгдүүлсэнээр байгууллагын орчинд үүсэх эрсдлийг бууруулж ажилласан.
- Элэгдлийн хугацаа дуусаж ашиглах боломжгүй болсон хөрөнгө, бараа материалыг акталж устгасан.
- Байгууллагын төсвийн мэргэжилтэн нягтлан бодогч нарт ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор БЕГ-аас 6,5 сая төгрөгийн 2 ширхэг нөтбүүк өгсөн.. Байгууллагын төсвөөр комьпютер, комьпютер, дагалдах хэрэгсэл 10940500 төгрөгийн эд зүйлсийг авч өгөх зэргээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмж талаас асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
- Байгууллагын биеийн тамирын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж 7 хоногт 1 удаа заал авч тоглодог болсон төдийгүй өдөр бүр ажлын байрны дасгал хийж хэвшсэн.
- Байгууллагын ажилчидын дархлааг дэмжиж 488000 витаминжуулсан.
- Байгууллагын гадаад дотоод орчинд 7 хоног бүр ариутгал халдаргүйтгэл хийж хэвшсэн. Халдваргүйтгэл хийхэд 332500 төг Байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжин, дархлааг сайжруулах зорилгоор ажлын байран дээр халуун аарц, үзэмний шүүсээр үйлчилж хэвшсэн зэрэг арга хэмжээг авсан байна.
Дөрөв. Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихад:
- Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод Боловсрол шинжлэх ухааны газрын даргын тушаалын дагуу 6 сард эд хөрөнгийн тооллого хийж зөрчилгүй дүгнэлтээ авсан.
- Мөн элэгдлийн хугацаа дуусаж ашиглах боломжгүй болсон 198 ширхэг бараа материалыг байгууллагын даргын 2022-06-27-ны өдрийн А/27 тоот тушаалаар,12 нэр төрлийн 16 ширхэг хөрөнгийг Аймгийн ОНӨГазрын даргын 2022-11-07-ны өдрийн 378 тоот зөвшөөрлийн дагуу өмч хамгаалах комисс акталж устган энэ тухайгаа ОНӨГазарт албан бичгээр хүргүүлсэн.
- Элэгдэлийн хугацаа дууссан хөрөнгүүдийн үнийг шинэчлэн тогтоох хүсэлтийг өмч хамгаалах комиссын дүгнэлт саналын хамт Аймгийн ОНӨгазарт хүргүүлсэн байна.
- Албан хаагчдын тооллогын картыг шинэчилж эд хөрөнгийг бар кодтой болгосон.
- Боловсрол шинжлэх ухааны газрын даргын А/41 тоот тушаалаар томилогдсон тооллогын комисс 2022 оны 12-р сарын 15-20 –ны өдрүүдэд эд хөрөнгөд тооллого хийсэн. Хяналт тавихад эд хөрөнгийн бүртгэл тооцоог сайн хийсэн, хөрөнгийн чанар үнэлгээг зөв тодорхойлсон байна. Харин хадгалалт хамгаалалт стандартын бус, тогтсон склад байхгүй хэд хэдэн 00 зориулалттай өрөөг ашигладаг зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн.
- Шилэн данс болон ажилчдын цалингийн карт хөтлөлтөд хяналт тавихад 2022 оны 5-р сараас ажилчдын цалинг хууль тогтоомжийн дагуу шинэчилсэн.
Дүгнэлт
Байгууллагын дотоод хяналтыг ил тод болон шударга бодитой байх зарчим дээр тулгуурлан холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт хийж, үр дүнг тооцон ажиллаж ирлээ.
Нийт албан хаагчид байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангаж ажилласан байна. БШУГ-ын даргын тушаалаар байгуулагдсан дотоод хяналтын ажлын хэсэг төлөвлөгөө гарган хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж хэвшсэн. 2022 онд дотоод хяналтыг хагас бүтэн жилээр 2 удаа 4 үйл ажиллагаа 14 шалгуурын дагуу хяналт, шалгалтыг хийж зөвлөмж чиглэл гарган байгууллагын хуралд танилцуулсан. Уг зөвлөмжийн дагуу байгууллагын орчны тохижилт, эрсдлийг бууруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр асуудлыг шийдвэрлэсэн. Жилийн эцсийн дотоод хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 97%-тай үнэлсэн. Энэ нь өмнөх оноос 3.0%-ийн өсөлттэй байна.
Дотоод хяналтын ажлын хэсгийн ахлагч: Б.Сарангэрэл
Гишүүд: Г.Мөнхзул
Т.Баатарсүх
