УЛСЫН ХЭМЖЭЭНД ИЛТГЭЛЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛСЭН 1 дүгээр сургуулийн Н.АРИУНБОЛОР БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулсан “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ – 2024” эрдэм шинжилгээний хуралд 86 илтгэлээс шилдэг 8 илтгэл Улаанбаатар хотноо өнөөдөр хэлэлцэгдэж байна.
![]()
![]()
Шилдэг 8 илтгэлд 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Н.Ариунболор багшийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийн арга зүй, ур чадвар хандлага чухал болох нь” илтгэлийг хэлэлцүүлж, тусгай байр эзэллээ.
![]()
![]()
Хичээл зүтгэл дүүрэн багшдаа баяр хүргэж, тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хүртээмжтэй боловсролын чиглэлээр илүү их үр дүнд хүрч ажиллахыг хүсье.
