ИЛ ТОД

2023-2024 оны хичээлийн жилд 1-р ангид шинээр элсэн суралцагчдын хувийн хэргийн захиалга эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2018оны ” Заавар, загвар батлах тухай” А\773 дугаар тушаалын дагуу 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй 1-р ангийн суралцагчдад хувийн хэрэг олгох ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. ЕБС-ийн суралцагчийн хувийн хэргийг хэвлэн нийлүүлэгчээр “Содпресс” ХХК-тай гэрээ байгуулж нэг бүрийн үнийг 3500төгрөг байхаар тогтоожээ.