Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны А/312 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах “EDUTEN” цахим системийг нэвтрүүлэх СҮХБААТАР аймгийн бага боловсролын багш нар, сургалтын менежерүүдийн сургалт 2023 оны 11 дүгээр сарын 10 өдөр танхимаар зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3, 4-р сургууль, Асгат, Сүхбаатар сумдын сургуулийн 3, 4 дүгээр анги удирдсан 53 багш, 6 бага боловсролын сургалтын менежерүүд хамрагдсан ба сургалтыг “ЕDUTEN” цахим системийг нэвтрүүлэх ажлын үндэсний сургагч багш аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Б.Сарангэрэл, 1-р сургуулийн сургалтын менежер Т.Болортуяа, 1-р сургуулийн бага боловсролын багш Д.Нандинцэцэг, Ж.Даваамөнх, Мөнххаан сумын бага боловсролын багш Д.Мядагмаа нар удирдан явууллаа.
Сургалт дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдсан.
1. Үндсэн сургалтын видео хичээл судлах
2. EDUTEN платформын танилцуулга, зохион байгуулалт, анхаарах зүйлс
3. Бага боловсролын математикийн сургалтын хөтөлбөр, платформын даалгаврын нийцэл, хичээл төлөвлөлт, даалгаврын төрөл, ангилал
4. Платформыг үндэсний, орон нутаг, сургуулийн түвшинд нэвтрүүлэх, төлөвлөлттэй танилцах, туршилтыг хэрэгжүүлсэн багш нарын туршлагаас тус тус танилцуулсан.
Сургалтад хамрагдсан багш нар маань платформын талаар мэдээлэлтэй болж, хичээл эхлэхэд бэлтгэгдлээ.




