Улаанбаатар хотоос хөдөөг зорин ирж ажиллаж буй багш гэр бүлийг дэмжин ажиллаж байна.
Нөхөр Б.Баярбалт технологийн багш, эхнэр Н.Батцэцэг нь англи хэлний багш. Тэд Асгат сумын ЕБС-д 3 дахь жилдээ ажиллаж байгаа.
Б.Баярбалт багш мэргэжлийн кабинетаа байгуулж, ийн тохижуулахын тулд төсөл боловсруулж улмаар аймгийн Засаг дарга 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр 20-иод нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжтэй болжээ. Ингэснээр ажиллах нөхцөл бүрдэж, хүүхдүүдийн сурах идэвх сонирхол эрс нэмэгдсэн гэлээ. Мөн эдний гэр бүлд шаардлагатай байсан газрын асуудлыг сумын удирдлагууд нь шийдвэрлэж өгсөн байна.



