“ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛ” нөлөөллийн аян олон нийтийн хоол шим тэжээлийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, сүү сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, хүүхдийн хоолны тогоочийн ажил мэргэжлийн онцлогийг таниулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 16-ныг хүртэл сарын аян амжилттай зохион байгуулагдлаа. “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аянд 16 сургуулийн 457 бүлгийн 13000 гаруй суралцагч тэдний эцэг, эх асран хамгаалагч, сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллагын 134 бүлгийн 4000 гаруй суралцагч хамрагдлаа. Тус аяны хүрээнд “Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол”, “Эрүүл аюулгүй хоол шим тэжээл”-ийн талаар хичээл, уралдаан, үйл ажиллагааг зохион байгуулж хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гарын авлага, брошур бэлтгэн эцэг эх, асран хамгаалагчдад түгээж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.




t
