Монгол өв соёлоороо бахархах, үндэсний бичиг үсгээ сурах, судлах, сэдэл тэмүүлэл төрүүлэх, иргэд, олон нийтийн үндэсний бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил буухиа уншлага болон үндэсний бичгээр компьютерт шивэх төрөл нэмэгдсэнээрээ онцлог байлаа.
Энэ удаагийн тэмцээд нийт 9 багийн 45 оролцогч 5 төрлөөр өрсөлдөж, ур чадвараа сорин шилдгүүд тодорлоо.
ТЭРГҮҮН БАЙР- Нийгмийн даатгалын хэлтсийн “Таталбар” баг
ДЭД БАЙР – “Жаахан Шарга” ХЖТ-ын “Жаахан Шарга” баг
ГУТГААР БАЙР- ЕБ-ын 2 дугаар сургуулийн “Судар бичиг” баг тус тус эзэллээ.
“Шилдэг видео контент” төрөлд “Жаахан Шарга” ХЖТ-ын “Жаахан Шарга” баг
“Хурдан уншигч” төрөлд Нийгмийн даатгалын хэлтсийн “Таталбар” баг тус тус шалгарлаа.
Эх хэл, бичиг үсгээ сурах, судлах, түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон нийт оролцогчдодоо халуун баяр хүргэе.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР




