Боловсролын газраас ЕБС-ийн удирдах ажилтнуудад суралцагч төвтэй, тэгш хамруулах идэвхтэй сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний талаарх 3 өдрийн танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь багшлахуй, суралцахуйд өөрийн үнэлгээ, эргэцүүлэл хийж багшийн хөгжлийг дэмжих замаар хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, метакогнитив арга, арга зүйг ээлжит хичээлийн төлөвлөлтөд хэрхэн тусгах зэрэг багшлахуй, суралцахуйн талаар онол, дадлага хосолсон сургалтыг оролцоонд суурилсан идэвхтэй сургалтын арга зүйгээр зохион байгуулснаараа онцлог, давуу талтай байлаа.






