Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургууль, Түмэнцогт сумын ЕБС сонгогдож сургагч багш нар бэлтгэгдээд байна.
Pearson- англи хэлний сургалтын хөтөлбөрийн туршилтад ЕБ-ын 38 сургуулийн V-IX ангийн 30 мянган сурагч хамрагдана.
Дэлхийн 80 гаруй улсын 6500 сургуульд хэрэгждэг бөгөөд орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий цогт хөтөлбөр юм.
* 4-р сургууль дээр түгээн дэлгэрүүлэх сургалтыг сургагч багштай хамтран зохион байгууллаа.


